Испани улс коронавирусийн өвчнөөр нас барсан хүнийхээ тоогоор Хятадыг гүйцлээ

Испани улс коронавирусийн өвчнөөр нас барсан хүнийхээ тоогоор Хятадыг гүйцлээ


5 жил

Европ тивд шинэ коронавирусийн тахлын хоёр дахь том төв болоод буй Испани улсад өчигдөр 738 өвчтөн нас баржээ. Ингэснээр нийт нас барагсдын тоо 3,434 хүрсэн байна. Тус эндэгдлийн тоо нь Хятад улсыг ардаа орхиж, Италийн дараа орж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Covid-19 өвчнөөр нас барсан хүний нийт тоо Италид 7,503 байгаа бол Хятадад 3,281 болоод байна. Өнөөдөр дэлхий даяар коронавирусийн халдварын бүртгэгдсэн тохиолдол 430,770 хүрсэн бол нас барсан өвчтөний тоо 20,075 хүрээд байна. Нийт 102,131 өвчтөн халдвар авсныхаа дараа эдгэрчээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү