Италид 23 эмч коронавирусийн халдвараар нас баржээ

Италид 23 эмч коронавирусийн халдвараар нас баржээ


5 жил

Итали улсад “covid-19” өвчин бүртгэгдсэнээс хойш 23 эмч коронавирусийн халдвар авч нас баржээ. Италийн албаныхны мэдээлснээр халдвараар нас барсан эмч нарын 19 нь Ломбарди мужийн эмнэлгүүдэд ажиллаж байсан аж. Түүнчлэн Неаполь, Романья, Марке мужид эмч нар коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж байхдаа халдвар авч, нас барсан аж.  Үүний зэрэгцээ Италид 4824 эмнэлгийн ажилтан халдвараар өвчилжээ.

Италийн Ром хотод нэгдүгээр сарын 31-нд коронавирусийн халдварын эхний хоёр тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийтдээ 69176 хүн халдвар авч, 6820 хүн нас бараад байна. Түүнчлэн 8326 хүн халдвар авсан ч эдгэрчээ. Итали нь “covid-19” өвчнөөр нас барагсдын тоогоор халдварын голомт Хятадыг өнгөрсөн долоо хоногт давсан юм. Хятадад нийт 81218 хүн халдвараар өвчилсөн ч 3281 хүн нас барж, 73650 хүн эдгэрчээ.

Эх сурвалж: CNN

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү