Хүнд даацын, ачааны автомашинуудад шалгалт хийнэ

Хүнд даацын, ачааны автомашинуудад шалгалт хийнэ


5 жил

Урин дулааны цаг болж Нийслэл хотод бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж, хүнд даацын ачаа тээвэрлэлт ихэсдэгтэй холбоотойгоор Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашины ачаа тээвэрлэлт, авто, зам замын байгууламжийн ашиглалт, автотээврийн хэрэгслийн стандартын үзүүлэлт, шаардлагад хяналт тавих хамтарсан шалгалтыг хийхээр болжээ. 

Хяналт шалгалтыг өнөөдрөөс буюу 03 сарын 24-нөөс 04 сарын 23-ны өдрийн хооронд Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран зохион байгуулна.

Иймээс хүнд даацын ачаа тээвэр эзэмшигч та бүхэн
- Нэг дугуй дээрх ирэх жин даацын хэмжээг хэтрүүлэн тээвэрлэлт хийхгүй байх
- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтаар хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах үндсэн шаардлагуудыг хангасан байхаас гадна зам талбай бохирдуулахгүй байх/ ачиж яваа ачаа нь унахгүй, асгарахгүй, гоожихгүй, хийсэхгүй байх гэх мэт/ бүх нөхцлийг бүрдүүлсэн байх
- Авто зам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдлыг шалгах, техникийн нөхцөл шаардлагын дагуу ашигласан байх
- “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011:
- “Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” MNS 5345:2011.
- Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм зэргийг чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү