ЭМЯ-наас мэдээлж байна. Халдварын тархалт эрчээ авсан энэ үед тухайн улсын эрүүл мэндийн тогтолцооны хөгжлөөс үл шалтгаалан эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Тиймээс иргэд өөрийгөө гэртээ тусгаарлахыг ДЭМБ-аас зөвлөж байна.
Я.Буянжаргал, 3347 иргэн тусгаарлагдан ажиглагдсанаас өнөөдөр 2057 иргэн тусгаарлалтад байна. 297 эмч, эмнэлгийн мэргэжилтэн халдвартай болон тусгаарлалтад байгаа иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Д.Нямхүү, Истанбул-УБ-ын онгоцоор ирсэн 22 хүний шинжилгээгээр COVID-19 илрээгүй. Өмнө нь 24 хүнээс шинжилгээ авсан, вирус илрээгүй. Орхон аймагт тусгаарлагдсан 6 хүнээс вирус илрээгүй. ХӨСҮТ-д 289 хүн хяналтад байна.
Гуравдугаар сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдлаа. Шинжилгээний сорьцыг авчирч байна.