Коронавирусын халдварын улмаас олон тэмцээн уралдаан, уулзалт үйл ажиллагаанууд дэлхий нийтэд хойшлон, цуцлагдсаар буй. Тэгвэл Канадын олимпын зөвлөл (COC) болон Канадын паралимпийн зөвлөл (CPC) Япон улсын Токио хотод зохион байгуулагдах зуны олимпод тамирчдаа оролцуулахгүй болсноо мэдэгджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон хүн хамарсан ийм төрлийн тэмцээн, уралдааныг аль болох цуцлах, хойшлуулах зөвлөмжийг өгч буй. Канадын хувьд, энэ нь ганц тамирчдын биш бүхэл улс үндэстний эрүүл мэндийн асуудал тул ийм шийдвэр гаргаснаа онцолсон байна.