Тусгаарлалтад орсон иргэд болон ажилтнуудад мобикомоос дататай дугаар бэлэглэхээр болжээ

Тусгаарлалтад орсон иргэд болон ажилтнуудад мобикомоос дататай дугаар бэлэглэхээр болжээ


5 жил

Мобиком Корпораци Нийгмийн хариуцлагын хүрээнд БНХАУ-ын Ухань хотоос ирж, тусгаарлалтад орсон 31 оюутанд сар бүр 9GB дата эрхтэй шинэ дугаараа өгч байжээ. Тэгвэл энэхүү ажлын үргэлжлэл болгон дэлхийн бусад улс орноос Монгол Улсад ирэн, тусгаарлалтад орсон хүмүүсийг харилцаа холбооны үйлчилгээгээр хангах зорилгоор ЭМЯ-аар дамжуулан 500 орчим шинэ дугаарыг өгчээ.

Үүний зэрэгцээгээр тусгаарлалтын орчинд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудад 99GB дататай дугаар өгснөөр ажил үүргээ тасалдуулалгүй явуулж, мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулах боломжтой болгов. 

Мөн, хорио цээрийн хугацаанд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “Теле-хичээл” үзэж байгаа. Гэвч алслагдмал дүүргийн хүүхэд багачууд телевизийн сувгаар гарч буй хичээлээ үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжгүй, интернэтэд холбогдоогүй зэрэг асуудал тулгарч буй. Иймд Мобиком Корпораци энэхүү асуудлыг шийдвэрлэхэд зориулж, Улаанбаатар хотын захын дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын хүсэлтийн дагуу шинэ дугааруудыг өгөхөөр болжээ. Тус дүүрэгт оршин суудаг хүүхдүүд маань өөрт ойр байрлах Мобикомын үйлчилгээний үндсэн салбарт бичиг баримтаа үзүүлэн шинэ дугаараа үнэ төлбөргүй авч байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү