БНХАУ коронавирусийг бүрэн устгах вакциныг амжилттай гарган авснаа албан ёсоор зарлав. Тус вакциныг Анагаахын судалгаа шинжилгээний Цэргийн академийн эрдэмтэд гаргажээ. Тэд энэхүү ажлыг сарын хугацаанд хийсэн бөгөөд Батлан хамгаалах яамнаас тус вакциныг хүн дээр туршиж, их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхийг зөвшөөрсөн гэнэ.
Вакцин бүтээсэн эрдэмтэд “Коронавирусийг утсгах вакцин гаргаж авсандаа таатай байна. Одоо патентаа авч, БНХАУ-ын шинжлэх ухааны хөгжил дэвшлийг дэлхийд харуулахыг хүсэж байна” хэмээн ярьжээ.