Австралийн эмч бүсгүй түргэвчилсэн сорилоор өөрийгөө коронавирусийн халдвар авснаа мэджээ. Тэрээр эмнэлэгт очихоор яаралгүй, өөрийгөө даруй гэртээ тусгаарлаж парацетамол эмийг хоёр ширхэгээр өглөө болон оройд ууж, завсар нь халуун бүлээн шингэнийг их хэмжээгээр ууж, тахианы шөл идэж байсан аж.
Ийнхүү сар хүрэхгүй хугацаанд бүсгүй эдгэрч чадсан байна. Тэрээр гэртээ өөрийгөө тусгаарлахдааа нөхөртэйгөө зайнаас харилцаж байжээ. Нөхөр нь бүтэн хамгаалалтын өмсгөл өмсөж, эхнэртээ хоолыг нь оруулж өгдөг байжээ.
Иймд өөрийн эмчилгээний аргыг бусдад хуваалцажээ. Вирусийн эмчилгээний үед аль болох сайн унтаж амрах, шөлтэй хоол сайн идэх нь чухал болохыг онцолсон байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүний биеийн онцлог, жингээс хамаарч тус эмийн тун болон үзүүлэх нөлөө харилцан адилгүй байх тул иргэд эмчийн зааваргүй дур мэдэн өөрийгөө эмчлэхгүй байхыг хүсэж байна.