Турк Улс 20 улстай иргэний агаарын зорчих хөдөлгөөнөө зогсоолоо

Турк Улс 20 улстай иргэний агаарын зорчих хөдөлгөөнөө зогсоолоо


5 жил

Туркийн Засгийн газраас нэмж зургаан улстай хийх нислэгээ өнөөдрөөс эхлэн зогсоосноор нийт 20 улстай иргэний агаарын зорчих хөдөлгөөнийг зогсоолоо.

Ковид-19 вирусийн тархалттай тэмцэх талаар Туркийн Засгийн газраас иргэний агаарын тээвэртэй холбогдуулан гуравдугаар сарын 17-ноос эхлэн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Швейцар, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Араб, Ирланд, Египет Улсын хоорондын нислэгийг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл түр зогсоохоор шийдвэрлэжээ.

Турк Улс

  • 2 дугаар сарын 5-наас БНХАУ,
  • 2 дугаар сарын 24-нөөс Иран,
  • 2 дугаар сарын 29-нөөс Ирак, Итали, Бүгд Найрамдах Солонгос Улс,
  • 3 дугаар сарын 15-наас Австри, Бельги, Герман, Дани, Испани, Нидерланд, Норвеги, Франц, Швед,
  • 3 дугаар сарын 17-ноос Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Швейцар, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Араб, Ирланд, Египет Улстай агаарын зорчих хөдөлгөөнийг зогсоосон гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү