Португалын шигшээ болон Италийн “Ювентус” клубийн довтлогч, алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду өөрийн зочид буудлаа эмнэлэг болгохоор шийджээ. Үүгээр ч зогсохгүй коронавирус туссан өвчтөнүүдийг үнэ төлбөргүй эмчлэх ба тэнд ажиллах эмч болон ажилчдын цалинг хувиасаа өгөхөөр болжээ.
