Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумогийн Их аварга Д.Дагвадорж онц ноцтой тахлын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцас ЭМЯ-нд бэлэглэхээр болсон. Тэгвэл Д.Дагвадорж аварга өнөөдөр /2020.02.19/ Япон улсаас онц ноцтой тахлын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцас эх орон руугаа илгээсэн талаар цахим хуудсаараа дамжуулан нийтэлжээ.
“За явлаа даа. МИАТ компанийн Япон дахь ерөнхий менежер Baterdene Erdenebat аэропорт менежер Amaraa Dawaatseren туслах Болороо дүүдээ баярлалаа. Сараа сайдаа юмаа аваарай ????
Иргэн бүр үүргээ ухамсарлаж гамшигт тахлын эсрэг нягтарч нэгдэн аюулт өвчнийг даван туулан эх орон элгэн саднаа хайрлан хамгаалъя
Үйлс бүхэн нь сайхан
Үг бүхэн нь билэгдэлтэй
Сайхан намуухан шинэлээрэй” хэмээн бичжээ.