Шинэ коронавирусийн голомт болох Хятадын Хубэй мужид халдварын тохиолдол нэг хоногийн дотор 14 мянгаар нэмэгджээ. Энэ нь өчигдрийнхтэй харьцуулахад 10 дахин өндөр үзүүлэлт юм. Харин нас баралтын хувьд өмнөх өдрөөс хоёр дахин их буюу 242-оор нэмэгдсэн байна.
Өмнө нь халдвар авсан хүмүүсийн тоо хоногт дунджаар 2000-3000-ийн хооронд хэлбэлзэж байв. Өчигдөр халдвартай хүний тоо 45,168 байсан бөгөөд 24 цагийн дотор 14,840-өөр нэмэгдсэнээр 60 мянгыг давсан гэж Хятадын эрүүл мэндийн үндэсний хороо өнөөдөр /2020.02.13/ мэдээллээ.
Хубэйд шинээр батлагдсан тохиолдол 10 дахин өссөн нь оношлогооны шалгуур үзүүлэлт өөрчлөгдсөнтэй холбоотой юм байна.
Дэлхий дахинд хоёрдугаар сарын 13-ний 08:30 цагийн байдлаар коронавирусийн халдвараар 1363 хүн нас барж, өвчтэй хүний тоо 60,062 болжээ. 5680 хүн бүрэн эдгэрсэн байна.
Эх сурвалж: South China Morning Post