ДЭМБ шинэ төрлийн коронавирусийн халдварыг “COVID-19” гэж нэрлэхээр болжээ. Уг нэршилд “Corona, Virus, Disease” хэмээх үгийн эхний үсгүүдийг ашигласан бөгөөд 19 хэмээх тоо нь уг халдвар дэгдсэн оныг төлөөлж байгаа аж.
“Бид газар зүйн байршил, амьтан, хувь хүн, хэсэг бүлэг хүмүүст хамааралгүй нэр олох шаардлагатай байсан. Иймд халдварын нэршлийг тодорхойлох нь буруу нэр /Уханий вирус гэх мэт/ ашиглагдахаас сэргийлнэ” хэмээн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебреем хэлжээ.