Коронавирусийн халдвараар нас барагсдын тоо нэг хоногийн дотор 24-өөр нэмэгдлээ

Коронавирусийн халдвараар нас барагсдын тоо нэг хоногийн дотор 24-өөр нэмэгдлээ


5 жил

Шинэ коронавиурсийн халдвараар нас барагсдын тоо ням гарагт /2020.01.26/ 56 байсан бол өнөөдөр болж 80 болж нэмэгдсэн тухай Хятадын эрх баригчид мэдээллээ.

Дэлхий даяар нийт 2,744 хүн коронавирусийн халдвар авчээ. Энэ нь нэг хоногийн дотор 769-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Хятадад өчигдрөөс эхлэн далайн бүтээгдэхүүн худалдахыг хориглох шийдвэр гаргасан байна. Учир нь шинэ төрлийн коронавирусийг далайн амьтдыг хууль бусаар зарснаас үүдэн тархсан хэмээн үзэж буй.

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн дотоод болон гадаадын бүх аялал жуулчлалыг түр зогсоохоор болжээ. 

Эх сурвалж: NHK  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү