Токио 2020 олимпын наадмыг зохион байгуулах шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэн нээлтээ хийлээ. 68 мянган хүний суудалтай уг цэнгэлдэх 157 тэрбум иений өртгөөр баригдсан бөгөөд олимпын наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа, хөлбөмбөг зэрэг хэд хэдэн талбайн тэмцээнийг зохион байгуулна.
Байгалийн гаралтай материал ашигладаг гэдгээрээ алдартай архитектур Кенго Кума цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг Японы эртний сүмээс санаа авсан ба гурван хэсэг суудал, ган болон сараалжин модон дээвэр хийсэн байна. Уг барилгыг Японы 47 мужийн модоор хийсэн бөгөөд 1980 гаруй куб.м банз ашиглажээ.
Олимпыг зохион байгуулагчид анх 2015 онд архитектур Заха Хадидын орчин үеийн загварыг сонгосон юм. Гэвч энэ нь зарим албаныханд таалагдаагүй ба архитектур Хадид нас барснаар 65 настай Кумагийн төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Олимпоос өмнө энд хэд хэдэн туршилтын үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд олимпын дараа Японы хөлбөмбөг, рагбигийн багийнхны мэдэлд шилжүүлэх гэнэ.
Үндэсний цэнгэлдэх хүрээлэнг ирэх Бямба гарагт олонд нээлттэй болгоно.