Шинэ жилийн баяр ба дуучдын ханш

Шинэ жилийн баяр ба дуучдын ханш


5 жил

Шинэ жилийн баярын цэнгүүн эхлэхтэй зэрэгцээд урлагийнхны орлого орж эхэлдэг гэж хэлж болно. Хамтлаг, дуучид, жүжигчид гээд олны танил эрхмүүдийн  эрэлттэй үе. Баяраа тэмдэглэж жаахан халамцсан нөхдүүдэд 3-4  дуу дуулж өгөөд  цаг хүрэхгүй хугацаанд багадаа  сарын цалингаа, цаашлаад сая саяар нь хаалсална. Чадаж байгаа юманд  ёстой арга алга даа.

Баяр баяруудын дотроос хамгийн  цоглог баяр тул дуу хуур, бүжиг, наргиангүйгээр энэ баярыг төсөөлөхийн ч аргагүй. Дуучдын үнэ ханш ч эхнээсээ гарчихаж.

Дуучин Х.Лхагвасүрэн дангаараа 3 сая төгрөгийн  ханштай байгаа бол "Харанга"-тайгаа 10 сая төгрөг гэж  байгаа сурагтай. Эд нартай зэрэгцээд  "Хурд" хамтлаг ч мөн хэмжээний ханштай байгаа аж. Арга ч үгүй биз. Монголын амьд хөгжим, рок попын  домгууд учраас барьцалгүй яахав.

МУГЖ Б.Сарантуяа 1.5 сая төгрөг гэж байгаа бол МУГЖ Т.Ариунаа ч  зиндаа нэгтэй байгаа гэнэ. Төрийн соёрхолт дуучин Д.Болд 5 сая төгрөг .   Харин "Киви" хамтлагийн ахлагч Ука  гавьяатуудаас ч илүү үнэтэй байгаа аж. Тэрбээр 3-4 дуу дуулаад  3.5 сая төгрөг гэнэ шүү.  Аргач үгүй биз өсч яваа залуу уран бүтээлч. Одоохондоо залуусыг байлдан дагуулж байгаа  шүү дээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү