Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор боллоо

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор боллоо


5 жил

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл”-ийг хэлэлцэн баталлаа. Ийнхүү батлагдсанаар хүсэлт гаргасан хүүхэд бүхэн сар бүр 20 мянган төгрөг авах бүрэн боломжтой болж байгаа юм.

Энэ талаар хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга С.Бямбацогт “Өрхийн орлогоос хамаарч нийт хүүхдийн 80 орчим хувьд хүүхдийн мөнгө олгож байсан. Хүүхэд бүрт, бүр болохгүй бол хүсэлт гаргасан хүүхэд болгонд хүүхдийн мөнгө олгох УИХ-ын тогтоолын төслийн нэр бүхий гишүүдийн хамт 2018 онд санаачилсан. Төрийн өндөр албан тушаал хашдаг, бизнес эрхэлдэг айлын хүүхдийн мөнгийг авахгүй байж болно. Харин амьдралд нь энэ мөнгө үнэхээр хэрэгцээтэй хүмүүст өгье гэдэг агуулгаар тогтоолыг төслийг өргөн барьсан. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгодог болохын тулд 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг 2020 оны төсөвт суулгасан” гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү