УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 12.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Н.Учрал: Монголбанкны ерөнхийлөгч тохитой томоотой, шуналгүй, төрийн албаны хар хүн байх ёстой гэж боддог. Лхагвасүрэнг ерөнхийлөгчөөр томилохыг дэмжиж байгаа.
Х.Баделхан: Монгол Улсад зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил боллоо. 30 жилийн хугацаанд Монголд банкны салбар хамгийн их баяжсан. Хот, хөдөөгүй хамгийн аятайхан барилга байшин банкных байдаг. Банкуудын зээлийн хүү өндөр байна. зээлгүй хүн гэж байхгүй болсон. Нэг аймагт хурал хийхэд зээлгүй хүн гараа өргө гэхэд гуравхан хүн гараа өргөсөн. Хөдөө орон нутагт малчдын мал, хөгшчүүлийн тэтгэврийн дэвтэр банкны барьцаанд байгаа. Зээлийн дундаж хүү 20-25 хувь байна. зээлийн хүүг бууруулах боломж байна уу? Ипотекийн зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж байна уу?
Б.Лхагвасүрэн: Өнөөдрийн зээлийн дундаж хүү 16.9 хувь байна. Зээл олгож буй процессийн зардлыг бууруулах чиглэлээр Монголбанк томоохон ажлуудыг төлөвлөсөн учир ирэх жилүүдэд ахиц гарна. Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар арилжааны банкиудтай хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ тал дээр ахиц гаргах тодорхой санал гаргана.
С.Чинзориг Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арвижуулах зорилгоор арилжааны банкиудад байршуулдаг. Гэтэл Капитал банк дампуурснаас НДС-гийн 105 тэрбум төгрөг эрсдэлд ороод байна. Та Ерөнхийлөгчөөр сонгогдвол даатгуулагчдын хөрөнгийг эрсдэлгүй болгох арга хэмжээг яаралтай аваач гэж хүсмээр байна.
Ч.Хүрэлбаатар : Шинээр томилогдох ерөнхийлөгчийн өмнө олон ажил байгаа. Хамгийн гол ажил бол Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах тухай асуудал. ФАТФ-тай өдөр тутам харьцдаг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Хоёр дахь гол ажил бол зээлийн хүүг бууруулах. Энэ салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, олон тоглогч санхүүгийн салбарт оруулж ирэхгүйгээр зээлийн хүү буурахгүй. Зээлийн хүүг бууруулахад банзны засаглалын асуудал их чухал шүү. Засаглалыг зөв болгох тал дээр маш сайн анхаарах шаардлагатай. Зөв бодлого хүн бүхэнд таалагддаггүй, нэлээд эсэргүүцэл дундуур ч хамаагүй эдийн засгийн зөв бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр өөрөөс хамаарах бүх зүйлийг хийгээрэй гэв.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийг олонх дэмжиж саналаа өглөө.
Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо
5 жил /2019-11-22 04:52:25 GMT+8/
Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчийн компани оруулахгүй
368
1 долоо хоног
Хүмүүнлэгийн их сургууль 2+2 хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж анхны элсэлтээ авчээ
368
1 долоо хоног
Автомашин импортлогчдын холбооныхон гааль дээр хүлээгдэж буй 37 мянган автомашиныг оруулах шаардлага тавьжээ
608
2 долоо хоног
Б.Энхбаяр: 2025 оны төсөв батлах үеийн тэмдэглэл, танхимын бичлэгийг дөрөв хонож байхад УИХ-ын Тамгын газар гаргаж өгсөнгүй. Камеруудын дүрс устгагддаг гэнэ
516
2 долоо хоног
Жүжигчин Б.Амарсайхан Halloween-аар “хаалга нүдлээ” гэж уурлан, 4 хүүг лифтэнд зоджээ
521
2 долоо хоног
Д.Амарбаясгалан: Чуулганы хуралдааны “дэг“-ийг АМАРБАЯСГАЛАНГИЙН ДЭГ юм шиг ярьдгаа боль
520
2 долоо хоног
Ц.Баатархүү: “Интермед“ эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг хакердсан баг Европын олон эмнэлгийн файлыг барьцаалж байсан юм билээ
570
2 долоо хоног
Б.Жаргалан: Төсвийн хэлэлцүүлэг хариуцлагагүй явагдсан тул "Ц.Даваасүрэнд улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой" гэж АН-ын бүлэг үзэж байна
723
2 долоо хоног
УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханы нөхөр П.Баярмагнай УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны газрын даргаар томилогдлоо
653
2 долоо хоног
Амралтын өдрүүдэд 2300 орчим хүүхэд эмнэлгийн яаралтай хүлээн авах төвөөс тусламж авчээ
636
2 долоо хоног
Н.Алтанхуяг: Энэ олон гишүүд эсэргүүцсээр байхад хүч түрээд төсөв батлах гэж байгаагаас ич
950
3 долоо хоног
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
45654
22
7 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
42274
8
7 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд