УИХ дахь МАН-ын бүлэг болон Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.11.18/ хуралдаж байна. Хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хэд хэдэн онцлох асуудлын талаар ярилцаж юм байна. Тухайлбал, МАН-ын бүлэг АМНАТ болон Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Тус намын бүлэг энэ асуудлаар тав хоногийн завсарлага авсан бөгөөд завсарлага нь дуусаад байгаа юм.
Мөн АМНАТ-ын хуульд өөрчлөлт оруулах хугацаа дуусгавар болох гэж байгаатай холбогдуулан хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.