УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна.
Харин энэ үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд твиттер хуудсаараа дамжуулан "УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын “давхар дээлгүй сайд” саналыг дэмжиж оруулахгүй бол хориг тавихаас өөр аргагүй болно" хэмээн бичжээ.