Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр буюу өнөөдрийн барилдаанд манай гурван жүдоч хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд манай тамирчин Б.Мөнгөнчимэг Израйлийн тамирчин 19 настай Шарир Гли-тэй барилдаж, хоёр базари үнэлгээгээр ялагдлаа.
Харин түүний дараа ОУХМ Б.Ганхайч Бразилийн жүдоч Гасиллистай барилдаж, хоёр базари үнэлгээ авч өрсөлдөгчөө яллаа. Б.Ганхайч шөвгийн 32-т үлдэж, Канадын жүдочтой барилдана.