Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэтэй хувийн амьдралд тохиолдоод буй асуудлын талаар илэн далангүй ярилцлагыг хэвлэлд өгчээ. Тэрбээр ярихдаа,
“Би Д.Түвшинжаргалтай сайхан л амьдарч байна гэж боддог байсан. Гэтэл сүүлдээ миний нэг шавьтай янз бүр болоод, дундаасаа хүүхэдтэй болоод, өөрөө салаад яваад өгсөн дөө.Гэтэл гэр бүлээ цуцлуулах өргөдлөө 2015 онд шүүхэд өгтөл хөрөнгөний маань талыг авна гэсэн. Тэгээд асуудал үүсээд одоо 113 сая төгрөгийн өрөнд орчхоод сууж байна.
Д.Түвшинжаргал, манай шавь Жанчивмаа, бид гурав нэг өдөр түүнийг хөх хот явах боллоо хэмээн жаахан ууж суулаа. Би согтсон хүн болоод өрөө рүүгээ ороод хэвтээд өглөө. Гэтэл нөгөө хоёр чинь хоорондоо жаахан маргаж байна. Тэгснээ миний хэвтэж байсан унтлагын өрөөнөөс хөнжил аваад нөгөө өрөө рүү орсон. Тэгээд л нөгөө болдог юм болсон.
Бид хоёр анх нийлэхдээ яаж олны хэл ам болж сууж байснаа бодоод их тэвчиж амьдарсан. Дундаа хана босгоод ч гэсэн салахгүй амьдаръя гэж их хичээсэн. Сүүлдээ намайг архи уугаад зоддог боллоо. Тэгээд үнэхээр салахаас өөр арга байгаагүй” хэмээн ярьжээ.