Энэтхэгийн хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчдийн эсэргүүцлийн улмаас тус улсад PUBG тоглоомыг бүрэн хоригложээ. Уг тоглоомыг Энэтхэгийн хэд хэдэн хотод хориглож, баруун Энэтхэгт цагдаа нар хоригийг зөрчин "PUBG" тоглосон 10 оюутныг баривчилсан талаар "The Indian Express" сонинд нийтлэгджээ. PUBG тоглоомын хожмын үр дагавар маш аюултай. Энэ тоглоомоор тоглосон хүүхдүүд оюуны тэнцвэр хэдийн алдагдсан байгаа” гэж "Navbharat Times" сонинд бичсэн аж.
PUBG буюу "PlayerUnknown’s Battlegrounds" тоглоомонд автомат буу, байлдааны винтовоор зэвсэглэсэн 100 тоглогч сүүлчийн хүн тэсэж үлдэх хүртэл хоорондоо тулалддаг. Хятадын "Tencent Holdings" тус тоглоомыг үнэгүй тоглох нөхцөл бүхий мобайл хувилбарыг зах зээлд гаргаснаас хойш "PUBG" улам тархаж алдаршжээ.
Өнгөрсөн жил БНХАУ компьютер тоглоомыг хязгаарлах арга хэмжээ авч, шинэ тоглоомд олгох зөвшөөрлөө цөөрүүлж, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөнд нь хяналт тавих хууль батласан. "Tencent" компани Хятадад 13-аас доош настай тоглогчдод PUBG тоглохыг хориглож, тоглоомд жинхэнэ нэрээрээ бүртгүүлэх зэрэг хязгаарлалт тогтоосон бөгөөд Энэтхэг улс уг тоглоомыг хориглосон хоёр дахь улс боллоо.