“Despacito” дууны үзэлтийн тоо нь зургаан тэрбум давсан анхны YouTube видео боллоо

“Despacito” дууны үзэлтийн тоо нь зургаан тэрбум давсан анхны YouTube видео боллоо


6 жил

Дэлхий дахиныг байлдан дагуулсан “Despacito” дууны видео нь зургаан тэрбум удаа үзсэн YouTube сүлжээний анхны контент болж түүхэнд бичигджээ. Шинэ дээд амжилтыг Google компани өчигдөр зарласан байна.

 

2017 оны нэгдүгээр сард анх Пуэрто Рикагийн дуучин Луйз Фонси, рэппер Дэдди Янки нарын гаргасан уг бүтээл хамгийн богино хугацаанд хоёр тэрбум, гурван тэрбум, дөрвөн тэрбумын босгыг давсан дээд амжилтуудыг эзэмшиж байгаа юм.

Англи нэр нь “Slowly” гэдэг “Despacito” бүтээлийн ард хамгийн ойрхон яваа видео нь Британий дуучин Эд Шираны “Shape of You” бараг хоёр тэрбум үзэлтээр дутуу явж байна.

2012 онд Өмнөд Солонгосын дуучин PSY “Gangnam Style” бүтээлээрээ хоёр тэрбум удаа үзсэн босгыг анх удаа давж байв. Одоо энэ бүтээл 3.3 тэрбум үзэлттэй YouTube сүлжээний тав дугаарт жагсаж байна.

Эх сурвалж: AFP

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү