"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ АНУ-ын Нью Йорк хотод төвтэй "CBS" телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд оролцож буй. Тэрбээр эхний шатандаа Жорж Стрэйт (George Strait)-н "Amarillo By Morning" хэмээх дууг дуулж, үндсэн гурван шүүгчээс хамгийн дээд буюу 45-50 оноог авч чадсан.
Тэгвэл өнөөдрийн дугаарт Энэтхэгийн 11 настай төгөлдөр хуурч хүү Лидиан Надхасварам (Lydian Nadhaswaram)-тай өрсөлдөж, 10 онооны зөрүүгээр ялагджээ.
О.Энх-Эрдэнэ Жош Тёрнер (Josh Turner)-ын "Your Man" дууг дуулсан бол Лидиан Моцартын "Turkish March"-г нүдээ боон тоглож сонирхуулжээ.