Рональду 21 сая доллар төлж, хорих ялаас мултарлаа

Рональду 21 сая доллар төлж, хорих ялаас мултарлаа


6 жил

Португалийн хөл бөмбөгийн од Криштиану Рональдуд  Испанийн Мадрид хотын шүүхээс өчигдөр /2019.01.22/ 23 сар хорих ял оноосон байна. Харин ялыг өөрийн биеэр эдлэхгүй байхын тул Рональду 21,6 сая ам.долларын торгуулийг төлөхөөр болжээ. Алдарт хөлбөмбөгчинг Испанийн Реал Мадрид клубт тоглож байхдаа их хэмжээний татвараас зайлсхийсэн нь нотлогдож ийнхүү шийтгэл хүлээсэн байна.

Түүний шүүх хурал ердөө 15 минут үргэлжилжээ. Шүүхийн гадна маш олон сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн ирсэн байсан бөгөөд Рональду шүүхийн хашаа руу машинтайгаа орохыг хүссэн ч түүнд зөвшөөрөл өгөөгүй байна. Тэрбээр 2015 онд мөн л татвараас зайлсхийсэн хэргээр буруутгагдан 13,5 сая еврогийн торгууль төлж байсан юм. Үүнээс гадна 2009 онд Лас Вегас хотод нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн гэсэн гомдол ирж, одоо ч шийдэгдээгүй байгаа бөгөөд саяхан Рональдугаас ДНК-ийн шинжилгээ авахаар болсон тухай мэдээ гарсан.  Гэвч тэрбээр энэ бүхнийг эрс үгүйсгэсээр байгаа билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү