Дуучин Д.Болд Европоор аялан тоглолт хийнэ

Дуучин Д.Болд Европоор аялан тоглолт хийнэ


6 жил
 
 
Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болд ирэх сараас Европын орнуудаар аялан тоглолт хийх гэнэ. Тэрбээр энэ удаа Европт ажиллаж, амьдарч буй монголчууддаа уран бүтээлээ хүргэхээр ирэх сарын 8, 9-ний өдрөөс Швед улсын Стокхолм хотоос тоглолтоо эхлэх юм байна. Түүний тоглолт Англи, Франц, Бельги, Ирланд, Унгар, Чех, Австри, Герман, Швейцарь, Турк зэрэг улсуудаар үргэлжлэх ажээ.

Дуучин Д.Болд өнгөрөгч оны зургадугаар сард өөрийн 12 дахь шинэ цомог болох "Болд" цомгоо сонсогчдод хүргэсэн. Харин тэрбээр бие даасан тав дахь "12 Ертөнц"тоглолт 2018 оны 9 дүгээр сард хийж, сонсогч фенүүдээ баярлуулсан билээ.  Тоглолтод дуучин Д.Болд 2005 оноос хойш гаргасан бүх цомгийн шилдэг хит болсон 40 дуугаа дээжлэн хүргэсэн нь сонсогчдын талархлыг хүлээгээд буй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү