Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадад айлчилж байна

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадад айлчилж байна


6 жил

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний урилгаар тус улсад айлчилж байгаа тухай Хойд Солонгосын хэвлэлүүд мэдээллээ.

Ким Жон Уны айлчлал нэгдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тэр 2018 онд Хятадад гурван удаа айлчилж, Ши Жиньпинтэй уулзаж байв. 

Хойд Солонгосын хувьд Хятад нь худалдаа болон тусламжийн гол эх үүсвэр төдийгүй ач холбогдолтой дипломат холбоотон юм.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг хийхээр хэлэлцэж байгаа энэ үед тус айлчлал болж байгаа нь онцлог.

Трамп Хойд Солонгостой яриа хэлэлцээр үргэлжилж байгаа ч Пёнъяны эсрэг хориг арга хэмжээ хэвээр үлдэнэ гэдгийг өнгөрсөн ням гарагт олон нийтэд зарласан. Харин Ким шинэ жилийн баярын өдрийг тохиолдуулан үг хэлэхдээ “Хэрвээ АНУ-ын хориг үргэлжлэх юм бол бид арга барилаа өөрчилнө” хэмээн анхааруулсан байна.

“Ким Вашингтон болон Сөүлээс гадна дипломат, эдийн засгийн холбоотон байгаа гэдгийг Трампын удирдлагад харуулах зорилготой байна” хэмээн Үндэсний ашиг сонирхлын судалгааны төвийн захирал Харри Казианис “Reuters” агентлагт ярьжээ.

Эх сурвалж: BBC

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү