Хоёр Солонгосын төмөр замыг холбох төсөл өнөөдөр нээлтээ хийнэ

Хоёр Солонгосын төмөр замыг холбох төсөл өнөөдөр нээлтээ хийнэ


6 жил

Өнөөдөр өглөө Умард ба Өмнөд Солонгосын засгийн газар хоёр улсын төмөр болон авто замуудыг холбох төслийн нээлтийн ёслолыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Өмнөд Солонгосоос уг арга хэмжээнд оролцох 100 орчим төлөөлөгч галт тэргээр Умардын Кэсонг хотыг зорьсон байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Өмнөд Солонгосын зам тээврийн сайд, хоёр Солонгосын нэгдлийн сайд, парламентын гишүүд болон бусад албаны хүмүүс багтжээ.

Мөн НҮБ-ын албаныхан, хөрш Орос, Хятад, Монгол улсын төлөөлөгчид уг түүхэн арга хэмжээнд уригдсан байна.

Хоёр Солонгосын төмөр зам цаашлаад Транс Сибирийн төмөр замын сүлжээтэй холбогдож, Европ хүрэх зорилготой байгаа юм.

Арга хэмжээг зохион байгуулахын тулд Өмнөд Солонгосын засгийн газар Вашингтонтой зөвшилцөж, эдийн засгийн хоригоос түр чөлөөлөөд байгаа.

Өнгөрсөн есдүгээр сард хоёр Солонгосын удирдагчид Пёньянд уулзахдаа хоорондын төмөр замыг холбох ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр тохиролцож байв.

Уг тохиролцооны хүрээнд энэ сарын эхээр Өмнөд Солонгосын төлөөлөгчид Умард Солонгосын баруун, зүүн жигүүрийн төмөр замын нөхцөл байдлыг 18 хоногийн хугацаанд шалгах аялал зохион байгуулсан юм.

 Эх сурвалж: Yonhap News

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү