ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн бага хурлыг шууд эфирээр 6,8 сая Орос хүн үзжээ. Шууд дамжуулалтыг 1 хүрэхгүй минутын дотор 15 сая хүн үзсэн байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг В.Путины хэвлэлийн бага хурал энэ жил 12 дугаар сарын 20-нд болсон юм. 3 цаг 43 минутын турш Ерөнхийлөгч В.Путин сэтгүүлчдийн 61 асуултад хариулжээ. Энэ жилийн арга хэмжээнд 1700 гаруй сэтгүүлч оролцсон байна.