ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины жил бүр зохион байгуулдаг Хэвлэлийн хурал өнөөдөр Улаанбаатарын цагаар 17.00-д эхэлнэ.
Энэ нь түүний хийсэн 14 дэх хэвлэлийн хурал болох юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн хурал 2008 онд 4.40 цаг үргэлжилж хугацааны хувьд дэдд амжилт тогтоож байжээ.
Тэгвэл, энэ удаа хуралд гадаад дотоодын 1702 сэтгүүлч оролцохоор бүртгүүлсэн нь мөн дээд амжилт ажээ. Энэ нь оролцох хүсэлт гаргасан нийт сэтгүүлчдийн 99.9% юм байна.