Хүүхдийн гар утасны хэрэглээг хянах кейс

Хүүхдийн гар утасны хэрэглээг хянах кейс


6 жил

Гар утсанд донтсон хүүхдүүдийн эцэг эхэд зориулсан кейс зохион бүтээжээ. Японы Momo Ltd компани эцэг эхүүдэд хүүхдүүдийнхээ гар утасны хэт хэрэглээг хянах боломжтой болгохын тулд төхөөрөмжөө гаргасан байна.

Отомос нэртэй кейсийг хүүхдийнхээ утсанд эцэг эх нь эргээр хийснээр кейсийг утаснаас тусгай хэрэглэлгүйгээр салгах боломжгүй юм. Дараа нь эцэг эх өөрсдийн утсанд татсан аппликейшнаар дамжуулж хүүхдийнхээ утасны хэрэглээг ажиглаж, хянах боломжтой болно. Хэрэв хүүхэд эцэг эхийнхээ тогтоосон хязгаараас хэрэглээгээ хэтрүүлвэл утас автоматаар “sleep mode”-д  шилжинэ

Эцэг эх нь гар утасгүй байлаа ч хүүхдийн утасны хэрэглээг вебсайтаар дамжуулан хянах боломжтой.

Хэрэв хэрэглээний хязгаараа давсан утсаа хүүхэд алхаж байхдаа хэрэглэж байгааг мэдвэл аппликейшинаар идэвхгүйжүүлж болно гэжээ. Momo Ltd компани хэрэглэгчтэй сарын 500¥-ний хоёр жилийн гэрээ байгуулан худалдаагаа хийнэ. Худалдан авалтыг тэдний сайтаар хийх боломжтой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү