Мисс Э.Энхриймаад саналаа өгөх боломж нээгдлээ


5 жил

БНХАУ-ын Саньяа хотод 68 дахь удаагийн дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах “Miss World 2018” тэмцээн болж байна. 120 орны гоо бүсгүйчүүд оролцож буй тус тэмцээнд Монголын мисс Э.Энхриймаа оролцож байгаа.

“Miss World 2018” тэмцээний финалын шалгаруулалтын өмнө болдог миссүүд урьдчилсан шалгаруулалтад оролцож байна. Тэгвэл HEAD TO HEAD CHALLENGE эхэлсэн бөгөөд онлайнаар авах VOTE санал асуулга энэ сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ удаа тухайн дэмжсэн миссийн төлөө дөрвөн аргаар санал өгөх боломжтой юм.

Та www.missworld.com бүртгүүлж Enkhriimaa Erdenebaatar-т VOTE өгөхөөс гадна Miss World фэйсбүүк хуудаст түүнийг дэмжээрэй. Мөн mobstar аппикэйшиныг татаж, Missvo сайтаас түүнд саналаа өгөх боломжтой.

“Miss World 2018” тэмцээнд оролцож байгаа миссүүд топ модель, урлагийн үзүүлбэр болон асуулт хариултын шалгаруулалтад оролцож явцын оноог авсаар байгаа юм. Миссүүд шилдэг 40-д багтаж, шууд финалд өрсөлдөх эрхийг авахын тулд бүхий л арга хэмжээг амжилттай давах учиртай. Тиймээс онлайн санал өгөх VOTE санал асуулгыг идэвхтэй хийгээрэй.

Монголын мисс Э.Энхриймаа Грек, Австрали, Тайланд, Укриан, Унгарын миссүүдтай хамт 15-р хэсэгт багтсан бөгөөд финалын шалгаруулалт арванхоёрдугаар сарын 8-ны өдөр болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү