Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Сингапурт уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Сингапурт энэ сарын 14-18-нд байх юм. “Kyodo” агентлагийн мэдээлснээр Шинзо Абэ Сингапур болон Папуа-Шинэ Гвинейд айлчлах аж. Ингэхдээ Сингапурт Орос болон Японы хооронд дээд хэмжээний хэлэлцээ хийх хүсэлтэй байгаа гэнэ. Энэ талаар Японы Сайд нарын тэнхимийн ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Сүга мэдэгджээ.
Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков Путин энэ сарын 14-нд Сингапурт Орос-АСЕАН-ы чуулга уулзалтад оролцох талаар мэдэгдсэн байна. Чуулга уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох болон Сирийн нөхцөл байдлыг зөөлрүүлэх талаар ярилцах юм.