Шинэ баталсан журмаар утасны дугаараа баталгаажуулаагүй хэрэглэгчийн бичсэн захиа илгээгдэхгүй юм. Хэрэглэгч утасны дугаараа сольсон тохиолдолд шинэ дугаараа мөн баталгаажуулж байж мессенжер үйлчилгээг ашиглана. Шинэ журам 180 хоногийн дараагаас хэрэгжих юм.
“Хэрэглэгчдэд хүндрэлтэй зүйл огт байхгүй, утасны дугаараа баталгаажуулахыг хүссэн хүсэлт нэг удаа л ирнэ, хэрэглэгч өөрийнх дугаар мөн гэдгийг баталсан хариу илгээгээд л болно” хэмээн Арсений Щельцин хэлжээ.
Мессенжер үйлчилгээг хууль бус үйлдлүүдэд ашиглах тохиолдол нэмэгдэж байгаа учраас ийм зохицуулалт хийх болсон хэмээн өмгөөлөгч Олег Москвитин тайлбарлаж байна. Гэхдээ энэ зохицуулалт нь хэрэглэгчийн мэдээллийг нууцлах, илгээсэн захидлуудыг задруулахгүй байх зэрэг хууль эрх зүйн зохицуулалтыг давхар шаардаж байгааг өмгөөлөгч онцолжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ