АНУ-ын Калифорни мужид тархаад байгаа ойн түймэр 14,000 акр газрыг хамарч есөн хүний аминд хүрээд байна.Одоогоор гамшгийн бүсээс 150 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм.
Мужийн хэмжээнд гамшиг тариад байгаа түймрийн улмаас 27 мянган оршин суугчтэй Парадайз хот бүрэн сүйрээд байна.Хотын оршин суугчид нийгмийн сүлжээ ашиглан төрөл төрөгсөд, ойр дотныхноо эрж хайх ажиллагаа үргэлжилж байна.
Ойн түймэр Лос Анжелос, Малибу орчмын тансаг хорооллыг ч тойрсонгүй. Ким Кардашьян “Хидден-Хилсид байрлах манай байшингийн ойролцоо ойн түймэр эрчээ авч, дүрэлзэж байсныг гал сөнөөгчид унтрааж чадлаа.Гэхдээ нөхцөл байдал түгшүүртэй хэвээр байна” гэжээ. Үүний өмнөхөн ТВ од Кейтлин Женнерийн Малибуд орших байшин түймэрт өртжээ. Дуучин Шер, Лэди Гага, Оскарын шагналт найруулагч Гульмерро Дел Торогийн эзэмшлийн байшингууд ч аюулд өртөхөд ойрхон байна.