Залуус өөрсдийн санаачилгаар өнгөрсөн нийгмээс өдийг хүртэлх түүхийг харуулсан “Шуурган дундуур” олон ангит уран сайхны киног Холливүдийн “In the Wee hours” кино компанитай хамтран бүтээж байгаа гэнэ.
Одоогоор киноны зохиол бичигдэж байгаа ба ирэх хавраас зургандаа орж, 2020 онд нээлтээ хийх юм байна. Продюссерээр нь П.Мөнхтулга ажиллаж байгаа аж. Тэрбээр “Бид Холливүдийн кино компанитай хамтран ажиллаж байгаа нь уран бүтээлчдэд маш их туршлага болох байх. Тиймээс кино зураг авалт, зохиол зэрэгт бүхий л тал дээр зөвлөгөө авч ажиллаж байна. Ер нь олон ангит киноны зураг авалтыг маш богино хугацаанд явуулдаг. Харин “Шуурган дундуур” киноны зураг авалтад маш удаан хугацааг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ кино дэлхийн стандартын шаардлагыг хангахуйц, түүхэн үйл явдлыг харуулсан гэдгээрээ бусад уран бүтээлээс ялгарна” гэв.