Жүжигчин Чапи буюу Х.Ихбаяр урлагийн карьераа дуусгахаар шийдсэн бололтой. Өдгөө тэрбээр Солонгост ажиллаж амьдарч байгаа аж. Тэрбээр "Өсч том болоод ээж, аавыгаа жаргаана, эмч домч болно, цагдаа сэргийлэх, сүүний худалдагч юу юу ч билээ тэгж боддог байж. Одоо хэнийг ч зовоохгүй өөрөөрөө байж байгаад мөнх орчлонд хэвтэх юмсан гэж бодож байна даа. Миний бие алдартай нэгэн байхаас илүү ах эгчтэй байхыг илүүд үздэгт уучил. Та нарынхаа буяныг эдэлж буруу зүйлээ ухаарсан. Үлдсэн насандаа өөрөөрөө л байх гэсэн юм. Ажилтай байлгаж байгаа дүү нартаа, монгол хүн танд баярлалаа" гэжээ.