"Гоёл-2016” наадмын топ модель О.Уянга загварын тайзнаас олонд танил болсон ч түүний эзэмшсэн мэргэжил сэтгүүлч юм. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын сэтгүүлчийн анги төгссөн тэрбээр мэргэжлээрээ тэр бүр ажиллаагүй ч мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг байжээ.
Тэгвэл түүний мөрөөдөл биелэж энэ сарын 22-ний өдрөөс эхлэн UBS телевизэд хөтлөгчөөр ажиллах болжээ. Энэ талаар “Мэргэжлээрээ ажиллана гэж бодож явсаар арван жил өнгөрчээ. Өнөөдөр UBS телевизийн мэдээллийн шууд хөтөлбөрийн эфирт амжилттай гарсан эхний өдөр. Ямар сайхан мэдрэмж вэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Түүний хувьд ихэр охидын ээж болсноосоо хойш загварын карьертаа улам илүү анхаарч байсан бол одоо мэргэжлийнхээ салбарт хүч үзэхээр ийн шийджээ.