“Шопен ба Шарав” тоглолт ирэх сарын 3-нд болно


6 жил

Төгөлдөр хуурч С.Одгэрэл  Шопен ба Шарав нэртэй  бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтоо сонгодог урлагийг дэмжигч төгөлдөр сантай хамтран арваннэгдүгээр сарын 03-нд Чингис зочид буудлын “Өргөө танхимд” ганцхан удаа толилуулах гэж байна. 

Тэрээр Pianissimo нэртэй тоглолтоо 2014 онд улсын филармонид толилуулж байсан бол 2015-2018 онуудад мөн төгөлдөр хуурын Solo Recital тоглолтуудаа Монгол улсын косерваторит жил бүр тоглоод байгаа билээ.  

2015 онд Виртуозо академээс шалгаруулдаг оны шилдэг хөгжимчнөөр шалгарч Чайковскийн төгөлдөр хуур найрал хөгжмийн 1р концертыг Улсын филармоний найрал хөгжим болон удирдаач СТА Д.Нямдаштай хамт гоцлон толилуулж байсныг мөн үзэгчид олон санах биз ээ. 

Төгөлдөр хуурч Одгэрэл нь Италийн хөгжмийн консерватори болон Имолагийн олон улсын төгөлдөр хуурчдын академийг төгссөн ба Итали Испани Германы олон хотууд болон Хонгонг БНХАУ Тайван зэрэг улсуудад гоцлол болон хамтарсан тоглолтуудыг толилуулж байсан залуу төгөлдөр хуурч юм. 

Мөн 2016 онд анхны бие даасан цомог болох Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүдээс түүвэрлэсэн “Mongolian Composers Piano Pieces’ нэртэй цомгоо гаргасан байдаг. Энэхүү цомог нь монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан гоцлол бүтээлүүдээс түүвэрлэн бичүүлсэн анхны хуурцаг болсон ба itunes, Spotify, Амаzon зэрэг цахим худалдаанд тавигдсан Монголын анхны төгөлдөр хуурын хуурцаг болсон.

Одгэрэл нь Yamaha хөгжмийн брэндийг төлөөлдөг “Yamaha artist” ба энэ удаагийн тоглолтоо Шопен ба Шарав хэмээн нэрийдсэн нь тоглолт бүхэлдээ эдгээр хоёр хөгжмийн зохиолчийн бүтээлүүдээр сонор мялаах юм байна.  

Тоглолтын эхний хэсэгт Польшийн нэрт хөгжмийн зохиолч Фредерих Шопены ноктюрн, вальс, этюд, Фантази-Экпромт зэрэг хөгжимчний ур чадвар шаардсан тансаг зохиолуудаас тоглогдох бол 2р хэсэгт төрийн соёрхолт хөгжмийн зохиолч, Чингис хаан одонт Бямбасүрэнгийн Шаравын Прелюди, Манан, Зул, Сэрсэн тал болон бусад сайхан бүтээлүүдээс нь тоглогдоно.

Тоглолт Чингис зочид буудлын өргөө танхимд болох гэж буйгаараа онцлог юм. Тус танхим нь төгөлдөр хуурын амьд тоглолт тоглоход тохиромжтой хэмжээ болон акустиктай ба энэ хэмжээнд тохирсон Yamaha baby grand хөгжмийг ямар ч өсгөч болон элдэв нэмэлт дугалтгүйгээр амьдаар таашаах ховор боломжийг олгож байна.

Аялгууны их мастерууд болох дээрхи хоёр агуу хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг нэгэн орой таалан болгоож төгөлдөр хуурын уран яруу, тансаг сайхан зохиолуудаар сэтгэл оюунаа мялаагаарай. 

Тасалбарыг: WWW.TICKET.MN, 1900-1800 хүргэлт үнэгүй

Дэлгэрэнгүй мэдээлэл: 99031270, 99026929

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү