Намрын сэрүү өдрүүд ч гэлээ Японд сакура цэцэглэжээ. Хоёр долоо хоног цэцэглэдэг цагаан, ягаан өнгийн сакура цэцгийг харах гэж жуулчид дэлхийн өнцөг булан бүрээс Япон улсыг зөвхөн хавар цаг зорьдог.
Гэвч аравдугаар сард сакура цэцэглэсэн нь олон удаагийн далайн хар шуурганаас болсон байх магадлалтай хэмээн шинжээчид үзэж байна.
Мэргэжилтнүүдийн хэлснээр, энэ жил болсон далайн хар шуурганы улмаас сакура модны навчис газарт эрт унасан бөгөөд шуурганы дараа цаг агаар дулаан байсан учир сакура “хууртсан” байж болох гэнэ.
Намар цэцэглэсэн сакура хавар дахин цэцэг гаргахгүй ч хавар цагийн үзэсгэлэнт үзэгдэлд нөлөөлөхгүй гэнэ.
Япон улсад энэ жил Жэби зэрэг хэд хэдэн хүчтэй далайн хар шуурга болсон билээ.