Холливудын “Уолт Диснэй” кино компани хүүхдүүдийн үзэх дуртай “Лусын дагина” хүүхэлдэйн киног шинээр бүтээх төлөвлөгөөтэй байгаа аж. Гол дүр болох Арьелийг дуучин, жүжигчин Зендая бүтээх сурагтай байгаа бол Урсулагийн дүр дуучин Лэди Гагад оногдох гэнэ.
Муу талын баатар болох Урсула нь далайн шулам билээ. Шинээр бүтээгдэх кино мюзикл хэлбэрээр хийгдэх учраас нэртэй дуучдыг татан оролцуулах бодлого барьж байгаа нь ойлгомжтой. Сүүлийн үед дуучин Лэди Гага кинонд ихээр тоглох болсон билээ.