ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин холимог тулааны тамирчин, UFC холбооны дэлхийн аварга Хабиб Нурмагомедовыг аавынх нь хамт хүлээж авч уулзжээ. Уулзалт “ОХУ-Спортын гүрэн” чуулганы дараа болсон байна. Ерөнхийлөгч энэ үеэр Хабибыг ялалт байгуулах гол зорилгоо биелүүлж, өрсөлдөгчөө бүх талаар илүүрхсэн хэмээн магтсан байна. Мөн Конор Макгрегорын тухайд “Спортын сайн тамирчин хийдэг ажлаасаа гадна сурталчилгаанаас их хэмжээний ашиг олохыг эрмэлзэх ёстой” гээд хоёр тамирчныг хоорондоо нөхөрсөг харилцаатай болох арга олдоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. “Спорт үүний тулд л байдаг” гэж тэрээр цохон тэмдэглэсэн байна.
Мөн эцэгт нь хандаж өмнө нь хэлж байсан шигээ хүүгээ хатуу шийтгэхгүй байхыг хүсчээ.