Шведийн академи Нобелийн Эдийн засгийн шагналтнуудыг даваа гарагт зарлав.
Америкийн эдийн засагч Уильям Нордхаус, Пол Ромер нар цаг уурын өөрчлөлтийг эдийн засгийн өсөлтийн шалтгаантай уялдуулж судалсныхаа төлөө энэ эрхэм шагналын эзэн болж байна.Нордхаус эдийн засгийн хамгийн алдартай сурах бичиг зохиогчдын нэг бол Ромер Дэлхийн банкыг залилан хийдэг гэж буруутгаж байсан удаатай.
Шведийн академи “Эдгээр эрдэмтэд манай цаг үеийн суурь болон хойшлуулашгүй чухал асуудлыг судлах аргыг боловсруулж, эдийн засгийн тогтвортой өсөлт дэлхийн хүн амын чинээлэг амьдралын шалтгааныг судалсан ” гэж өөрийн сонголтоо тайлбарлаж байна.
Нобелийн эдийн засгийн шинжлэх ухааны шагнал нь техник талаасаа Нобелийн шагнал биш юм. Учир нь Альфред Нобель хөрөнгөө хими, физик, анагаах, уран зохиол, энх тайван гэсэн таван салбарт гэрээсэлсэн байдаг. Шведийн академийн санаачлагаар эдийн засгийн шагналыг 1969 онд нэмж, Шведийн төв банк ивээн тэтгэх болжээ.
Шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 10-нд Стокгольм хотноо болно.