Конор МакГрегор 10.5 сая ам.долларын гэрээ байгууллаа

Конор МакГрегор 10.5 сая ам.долларын гэрээ байгууллаа


6 жил

Өчигдөр /2018.10.07/ Монголын цагаар өглөөний 10:00 цагт болсон тулаанд Конор МакГрегор ялагдсан ч гурван сая ам.доллар халаасласан байна. Харин ялалт байгуулсан Хабиб Нурмагомедов хоёр сая ам.доллар авчээ.

Тэмцээний дараа гаргасан спортын бус зан авирынхаа төлөө дэвжээн дээр бүсээ гардаж аваагүй Хабибыг UFC  500 мянган ам.доллараар торгож магадгүй байна. Мөн түүнтэй гэрээ байгуулахаар хэлэлцэж байсан гурван ч компани гэрээ байгуулахаас татгалзжээ.

Харин эсрэгээрээ ялагдал хүлээсэн Конор МакГрегор “Monster Energy” сэргээгч ундаа, “Reebok” компанитай нийт таван жилийн 10.5 сая ам.долларын гэрээ байгуулаад байна.

Өчигдрийн тулааны дараа Конорын хэвлэлийн төлөөлөгч Хабибыг дахин тулаанд дуудсан юм. Одоогоор UFC-н удирдлагууд энэ тухай эцсийн мэдэгдэл хийгээгүй ч дахин тулаан болоход зохион байгуулалтын хувьд асуудалгүй гэж мэдэгдээд байна.

АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод болсон өчигдрийн тулааныг 30-40 мянган хүн үзсэн гэх судалгаа гарчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү