БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мён Бакад 15 жилийн хорих ял оноолоо

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мён Бакад 15 жилийн хорих ял оноолоо


6 жил

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мён Бакад Сөүлийн шүүхээс 15 жилийн хорих ял, 13 тэрбум воны /11.5 сая ам.доллар/ торгууль оноолоо.

2008-2013 онд тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүнд энэ оны дөрөвдүгээр сард авлига хээл хахууль, мөнгө шамшигдуулсан, өөрийн эрхийг хууль бусаар ашигласан гэх мэт 16 зүйл ангиар ял тулгажээ. Прокурорууд түүнд 20 жилийн ял төлөвлөсөн байна. 

76 настай Ерөнхийлөгч асан Ли Мён Бакийн шүүх хурлыг телевизээр шууд дамжуулжээ. 

Тэрбээр Өмнөд Солонгосоос хэрэгт холбогдсон дөрөв дэх тэргүүн болсон байна. 

Эх сурвалж: KoreaTimes

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү