Сэлфи зурагнаас болж 250 орчим хүн нас баржээ


5 жил

Хүн бүр төгс, хөгжилтэй сэлфи зураг авахыг эрмэлздэг. Гэвч төгс  зурагтай болохын тулд хадан хясааны ирмэг дээр, хүрхрээний хажууд, эсвэл асар өндөр барилгын орой дээр зогсох ёстой гэж бодож байвал энэ бодлоосоо татгалзахыг  анхааруулж байна.

Энэтхэгийн анагаахын шинжлэх ухааны институтээс гаргасан судалгаагаар 2011 оноос 2017 он хүртэл дэлхий даяар нийт 259 хүн сэлфи зураг авах гэж байгаад харамсалтайгаар амиа алдсан тухай мэдээлжээ.

Амиа алдсан хүмүүс 30-аас доош насныхан бөгөөд 72 хувь нь эрэгтэйчүүд аж. Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд сэлфи зургийг илүү авхуулдаг ч эрчүүд илүү эрсдэлтэй сэлфи хийдэг байна. Үхлийн шалтгааны ихэнх нь эгц өндөр хадан хясаан дээрээс унах, далайн усан доор сэлфидэх гэж байгаад живэх, ойртон ирж буй галт тэрэгний урдуур орох, араатан амьтадтай хамт сэлфидэх, мөн жолоо барьж байхдаа сэлфидэх гэх мэт шалтгаанаас болсон байна.

Энэ төрлийн ослоос шалтгаалсан үхлийн тоо улам нэмэгдэх болжээ. Тиймээс аялал жуулчлалын бүсэд “сэлфигүй бүс” гэсэн анхааруулга тавихыг уриалах болсон байна.

х сурвалж: CNN

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү