Ким Кардашиан хамгийн аюултай алдартнуудын жагсаалтыг тэргүүллээ

Ким Кардашиан хамгийн аюултай алдартнуудын жагсаалтыг тэргүүллээ


6 жил

Дэлхийн алдартай одуудын нэрээр хүмүүсийг хууран мэхэлж хуурамч вэбсайт руу оруулан хандалт авдаг, хувийн мэдээллийг нь хулгайлдаг цахим гэмт хэрэг газар авч байгаа тухай McAfee компаниас анхааруулж байна. McAfee компаниас гаргасан жагсаалтын дагуу цахим сүлжээнд нэрийг нь бичиж хайлт хийхэд хамгийн аюултай алдартнуудын нэгдүгээрт, Ким Кардашиан бичигджээ. Удаах байранд загвар өмсөгч Наоми Кампбел, Ким Кардашианы эгч Коуртни, дуучин Адель нар орсон байна. Дээрх хүмүүсийн нэрийг ашигласан олон мянган хуурамч хаягууд байдаг бөгөөд тэдний талаар мэдээлэл авахыг хүсвэл зөвхөн албан ёсных нь хуудсыг дагаж вирусны эсрэг програмаа шинэчлэхийг анхааруулжээ.


Эх сурвалж: www.mirror.co.uk

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү