2018 оны Физикийн ухааны Нобелийн шагналыг Америкийн эрдэмтэн Артур Эшкин, Францын эрдэмтэн Жерар Мору, Канадын эрдэмтэн Донна Стриклэнд нар лазерын технологийн салбарт хийсэн нээлтээрээ хүртлээ.
Түүний зэрэгцээ Канадын эрдэмтэн Донна Стриклэнд 55 жилийн дараа Нобелийн шагнал хүртсэн түүхэн дэх гурав дахь эмэгтэй болсон байна.
Артур Эшкин лазерын гэрлийн тусламжтай бичил биеттэй ажиллах оптик чимхүүрийн технологийг нээснээрээ алдартай бол эрдэмтэн Мору, Стриклэнд нар өндөр хүчин чадалтай богино лазерын импульс ялгаруулдаг технологийг бодож олжээ.
Тэд 9 сая швед кроны /1 сая ам.доллар/ шагналаа хуваан авах аж.
Нобелийн шагнал гардуулах ёслол уламжлалт ёсоор Стокгольм хотноо арванхоёрдугаар сарын 10-ны өдөр буюу Альфред Нобелийн таалал төгссөн өдөр болно.
Дашрамд дурдахад, Физикийн ухааны Нобелийн шагналыг 1901 оноос эхлэн олгосон бөгөөд энэ шагналыг нийт 207 эрдэмтэн хүртжээ.
Эх сурвалж: BBC