1300 хүний аминд хүрсэн газар хөдлөлт болон цунамигаас учирсан хохирлыг арилгахад зориулж НҮБ тусгай сангаасаа Индонез улсад 15 сая долларын тусламж үзүүллээ гэж тус байгууллагын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан дээд комиссар мэдээлжээ.
Индонезын Засгийн газрын мэдээлснээр, газар хөдлөлт, цунамигийн улмаас 66 мянга орчим байшин, мөн гүүр, зам зэрэг маш чухал дэд бүтцүүд сүйдсэн. Байгалийн гамшигт 1347 хүн амиа алдаж, 800 орчим хүн гэмтэж бэртсэнээс гадна бараг 100 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна.
“Индонезид есдүгээр сарын 28-нд болсон газар хөдлөлт болон цунамид өртсөн хүмүүст яаралтай тусламж үзүүлэх зорилгоор Онцгой байдлын нөхцөлд хариу арга хэмжээ авах төв сангаас 15 сая доллар гаргаж байна” гэж НҮБ-ын мэдээлэлд дурдсан байна.